Нүүр / Үйлчилгээ / Хөрсний ус тусгаарлах үйлчилгээ
Үйлчилгээ / Хөрс

Хөрсний ус тусгаарлах үйлчилгээ

star 0.0 (Сэтгэгдэл: 0)
shopping_bag Захиалга: 0

        Бид бүх төрлийн барилга байгууламжийн суурь, хонгил (подвал) болон газар доорх хэсгийг хөрсний чийг, хур тунадас, хөрсний усны нөлөөллөөс хамгаалах хөрсний ус тусгаарлах цогц үйлчилгээ үзүүлнэ. Энэхүү шийдэл нь барилгын бат бөх чанарыг нэмэгдүүлж, насжилтыг уртасгах, чийг болон гэмтлээс сэргийлэх чухал ач холбогдолтой юм.

Хэрэгцээ шаардлага:

  • Бетоныг хамгаалах: Хөрсний ус бетоны сүвээр нэвчиж, доторх арматурыг зэврүүлснээр барилгын бат бөх чанарыг алдагдуулдаг
  • Чийг, мөөгөнцрөөс сэргийлэх: Хонгилын давхарт чийг нэвтэрвэл таагүй үнэр гарч, хананд мөөгөнцөр үүсэх үндэс болдог
  • Дулаан алдагдлыг багасгах: Чийгтэй хана дулааныг маш хурдан алддаг тул хуурай байлгах нь чухал

Ус тусгаарлалтын төрөл болон шийдлүүд:

  1. Түрхлэг тусгаарлагч

Битум суурьтай хамгаалалтын түрхлэгийг суурийн гадна талд түрхэж ус нэвтрэлтээс хамгаална.

  1. Хуйлмал мембран тусгаарлагч

Халааж наадаг өндөр бат бөх мембран ашиглан суурь болон ханын ус тусгаарлалтыг гүйцэтгэнэ.

  1. Нэвчдэг (кристалл) тусгаарлагч

Бетоны бичил нүх сүвийг дотроос нь талсжуулан бөглөж, ус нэвтрэхээс хамгаална.

  1. Шаварлаг (бентонит) тусгаарлагч

Устай харьцахад хөөж тэлэн ус нэвтрүүлэхгүй хамгаалалтын давхарга үүсгэдэг байгалийн гаралтай шийдэл.

Ашиглах материулууд:

  • ARF160: Хөрсний ус тусгаарлах түрхлэг материал
  • HANSA: Мембран болон хамгаалалтын систем
  • NONC: Нэвчдэг кристалл ус тусгаарлагч
  • KING KONG: Өндөр бат бөх мембран систем
  • BWC: Бетон хамгаалалтын ус тусгаарлагч хольц
  • BWF: Суурийн хамгаалалтын нэмэлт материал
payments Үнийн мэдээлэл
Төрөл Үнэ
Шингэн түрхлэг (100м²) 80,000₮
Хар цаас хайлуулж наах (1 үе) (100м²) 1,200,000₮
Өөрөө наалддаг мембран (SS, ARF) (100м²) 1,500,000₮
Плантер (Дренажын хавтан) тогтоох (100м²) 700,000₮
Хөөсөнцөр (Дулаалга) (100м²) наах 900,000₮
image Зургууд
Хөрсний ус тусгаарлах үйлчилгээ
info Үйлчилгээний мэдээлэл
Ангилал
Үйлчилгээ
НӨАТ
10%

МЭДЭЭЛЛЭЭС БҮҮ ХОЦРООРОЙ

Танд шинэ мэдээ мэдээллийг цаг алдалгүй илгээх боломжтой