НУУЦЛАЛЫН БАТАЛГАА

 

    Burentrade.com сайтад хандсанд баярлалаа. Бид хэрэглэгчийн хувийн нууцыг хүндэтгэж, мэдээллийг хамгаална. Нууцлалын бодлого нь бид хэрэглэгчийн мэдээллийг яагаад цуглуулж, ашиглах тухай бөгөөд хэрэглэгчийн мэдээллийг хамгаалахад бидний авч хэрэгжүүлсэн арга хэмжээг мөн тайлбарлана. Та манай сайт руу шууд болон өөр сайтаар дамжуулан хандсанаар энэхүү Нууцын бодлогот тусгасан нөхцлүүдийг хүлээн зөвшөөрч буй хэрэг болох юм.

МЭДЭЭЛЭЛ БҮРТГЭХ, АШИГЛАХ

 

Burentrade.com худалдааны систем нь дараах тохиолдлуудад иргэн, хуулийн этгээдийг /цаашид “Хэрэглэгч”, “Захиалагч” гэх/ мэдээллийг цуглуулна. Үүнд:
  • Хэрэглэгч гэдэг нь Burentrade.com системд нэвтэрч, өөрийн бүртгэлийг үүсгэн бараа бүтээгдэхүүн захиалж буй хувь хүн, хуулийн этгээдийг хэлнэ.
  • Хэрэглэгч системд бүртгүүлэх үед цахим шуудангийн хаяг болон хэрэглэгчийн үүсгэсэн нууц үг системд хадгалагдана. Хэрэглэгчийн оруулсан нууц үгийг систем шифрлэн кодчилж хадгалах учир хэрэглэгчээс өөр хэн ч нууц үгийг мэдэх боломжгүй юм.
  • Хэрэглэгч хувийн мэдээллээ оруулах үед таны мэдээлэл (өөрийн овог нэр, нас, хүйс, улс, өөрийн зураг гэх мэт ерөнхий мэдээллүүд) системд хадгалагдана.
  • Хэрэглэгчийн системд хийсэн дараах үйлдлүүдийн мэдээлэл (таны хувийн мэдээлэл, захиалгын мэдээлэл, сонирхож буй бараа бүтээгдэхүүний мэдээлэл гэх мэт) системд хадгалагдана.
Системийн үндсэн зааварчилгааны дагуу хэрэглэгчийн оруулсан мэдээлэл нь хэрэглэгчийн өмч бөгөөд Бүрэн Трейд ХХК хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр дор дурдсан нөхцөлөөс бусад хэлбэрээр ашиглахгүй болно.
  • Захиалсан бараа бүтээгдэхүүнийг хүргэх, захиалгатай холбоотой тодруулах зүйл гарсан тохиолдолд таны мэдээллийг дараах байдлаар ашиглана. Үүнд: Таны гар утсанд холбогдох, цахим шууданд мэдээлэл илгээх, хэрэглэгчийн бүртгүүлсэн хаягаар хүргэлт хийх гэх мэт
  • Системийн ашиг тусын тулд системийн хяналт, сайжруулалт, хөгжүүлэлт, тест хийх
  • Шинэ бүтээгдэхүүн ба модуль хөгжүүлэх болон тест хийх
  • Техникийн засвар хийх
  • Системийн судалгаа ба хяналтад зориулж (нийт хэрэглэгч, захиалга гэх мэт).
Бүрэн Трейд ХХК нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд ашиглуулахгүй, түгээхгүй бөгөөд үйлчилгээний хэрэгцээнээс гадуур аливаа зорилгоор ашиглахгүй болно.
  1. Бүрэн Трейд ХХК нь хэрэглэгчийн системд оруулсан мэдээллийг өөрийн серверт хадгална. Хэрэглэгч системд нэвтрэх нэр, нууц үгээ аюулгүй хадгалах нь хэрэглэгчийн анхаарах чухал зүйл юм.
  2. Нэвтрэх эрхээ бусдад алдсанаас үүдэлтэй таны хуудаст үүссэн аливаа хор, хохирлыг Бүрэн Трейд ХХК хариуцахгүй болно. Бүрэн Трейд ХХК нь таны хандах эрхийг ашиглан таны мэдээлэлд нэвтрэх боломжгүй болно.
  • Хэрэглэгч хувийн мэдээлэл болон өөрийн дансныхаа тохиргоог хэдийд ч өөрчлөх боломжтой.
  • Хэрэглэгч системийн цахим шуудан (И-мэйл) үйлчилгээнээс өөрийгөө хасуулах боломжтой.
  • Хэрэв хэрэглэгч өөрийн эрхээ идэвхгүй болгосон бол хэрэглэгчийн мэдээллийг системд дүрслэхгүй. Систем хэрэглэгчийн мэдээллийг хэрэглэгч идэвхитэй горимд орох хүртэл хадгална.
  • Энэхүү “Нууцлалын баталгаа”-ны заалтууд нь өөрчлөгдөх боломжтой. Хэрэв Burentrade.com худалдааны “Нууцлалын баталгаа” өөрчлөгдөх, шинэчлэгдэх тохиолдолд Хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим хаяг руу тухай бүрд нь мэдээлэл явуулж танилцуулж байна.
  • Хэрэглэгчийг захиалга хийгдэх үед хүчинтэй байсан “Нууцлалын баталгаа” захиалга хүлээж авах хугацаанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх “Нууцлалын баталгаа”-г бараа хүлээж авах хүртэлх хугацаанд хүчинтэйд тооцох болно.
МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Бид онлайн горимд хэрэглэгчийн мэдээллийг хамгаалах зорилгоор SSL нууцлалыг ашиглахын зэрэгцээ дотоод систем дэхь хэрэглэгчийн хувийн мэдээллийг хамгаалах үүднээс шаардлагатай арга хэмжээг авч ажилладаг.

ХЭРЭГЛЭГЧ МЭДЭЭЛЛЭЭ ХЭРХЭН УСТГАХ ВЭ?
  • Хэрэглэгч хувийн мэдээлэл болон өөрийн дансныхаа тохиргоог хэдийд ч өөрчлөх боломжтой.
  • Хэрэглэгч системийн цахим шуудан (И-мэйл) үйлчилгээнээс өөрийгөө хасуулах боломжтой.
  • Хэрэв хэрэглэгч өөрийн эрхээ идэвхгүй болгосон бол хэрэглэгчийн мэдээллийг системд дүрслэхгүй. Систем хэрэглэгчийн мэдээллийг хэрэглэгч идэвхитэй горимд орох хүртэл хадгална.
  • Хэрэв хэрэглэгч өөрийн бүртгэл, мэдээллээ устгахыг хүссэн тохиолдолд 7000-8188 дугаарт мэдэгдсэнээр бид ажлын 3-5 хоногийн дотор Burentrade.com системээс бүртгэл, мэдээллийг устгаад мэдэгдэх болно.

МЭДЭЭЛЛЭЭС БҮҮ ХОЦРООРОЙ

Танд шинэ мэдээ мэдээллийг цаг алдалгүй илгээх боломжтой