Нүүр / Бүтээгдэхүүн / Ус тусгаарлагч будаг /FLEXI-BLE WATER/
Бүтээгдэхүүн / Будаг

Ус тусгаарлагч будаг /FLEXI-BLE WATER/

star 0.0 (Сэтгэгдэл: 0)
shopping_bag Захиалга: 0

FlEXI-BLE WATER УЯН ХАТАН УС ТУСГААРЛАГЧ БУДАГ (2 БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ):

        Уян хатан ус тусгаарлагч будаг нь хүчил, шүлтийн орчинд тэсвэртэй, ус чийгийн эсрэг хамгаалалттай, уян хатан шинж чанартай сүүлийн үеийн барилгын ус тусгаарлагч материал юм. Энэхүү бүтээгдэхүүн нь хоёр бүрэлдэхүүнтэй (шингэн + нунтаг) бөгөөд суурь гадаргууд нэвчиж, жижиг ан цавыг нөхөн битүүмжилж, үр дүнтэй ус тусгаарлалт үүсгэнэ.

Үндсэн мэдээлэл:

  • Өнгө: Цэнхэр
  • Савлагаа: 20 кг

Зориулалт:

  • Суурийн гадаргууг ус, чийгээс тусгаарлах
  • Цементэн гадаргуу дээр ус тусгаарлах бүрхүүл үүсгэх
  • Плита, хавтан тавихаас өмнөх хамгаалалтын давхарга бий болгох

Давуу тал:

  • (-40°C)–(100°C) хүртэл температурт тэсвэртэй
  • Жижиг ан цавыг өөрөө нөхөн бөглөх чадвартай
  • Хоргүй, байгальд ээлтэй (усан сан, цөөрөмд шууд хэрэглэж болно)
  • Хүчил, шүлтэд тэсвэртэй, хөгц зэврэлтээс хамгаална
  • Өндөр суналт 250%, сайн наалдац 1.41 MPa
  • Эмзэг орчинд хэрэглэх боломжтой

Ашиглах гадаргуу:

  • Цутгамал бетон
  • Подвал
  • Суурийн гадаргуу
  • Усан сан
  • Хиймэл нуур
  • Шал, хана

Анхаарах зүйлс:

  • (5°C) дээш температурт хэрэглэнэ
  • Түрхсэний дараа 24 цаг чийг, уснаас хамгаална
  • Усны битүүмжлэл шалгахын тулд ус тогтоох туршилт хийнэ
  • Хадгалах хугацаа: 1 жил
  • Хадгалах температур: 0°C–30°C
  • Ашиглах үед хамгаалалтын бээлий, нүдний шил өмсөнө
  • 2 үе түрхэхийг зөвлөж байна
  • (23°C) температурт хатах хугацаа:
    • Гадаргуу хатах хугацаа: 8 цаг
    • Бүрэн хатах хугацаа: 18–24 цаг

Ашиглах заавар:

  1. Суурь гадаргууг сайтар цэвэрлэж, тэгш, тоосгүй байлгана. Ан цав, нүх сүвийг засварлана
  2. Цэвэр саванд шингэн хэсгийг хийж, нунтаг хэсгийг аажмаар нэмнэ
  3. Цахилгаан хутгагчаар 2 минут хутгаж, 2 минут амраагаад, дахин 2 минут хутгана
  4. Бэлэн болсон зуурмагийг багс эсвэл өнхрүүшээр гадаргуу дээр түрхэнэ
  5. 2 үе түрхэнэ
    • Эхний үеийг бага зэрэг хатаасны дараа
    • Хоёр дахь үеийг 90° эсрэг чиглэлд түрхэнэ
  6. Ашиглах явцад үе үе хутгаж тунадасжилтаас сэргийлнэ
  7. Түрхсэний дараа бага зэрэг ус нэмж арчилгаа хийнэ
  8. Илүү сайн хамгаалалт үүсгэхийн тулд цементэн хамгаалалтын давхарга буюу гео даавуу тавихыг зөвлөж байна

Хамт хэрэглэх бүтээгдэхүүн:

  • Ус тусгаарлагч гео даавуу-тай хамт хэрэглэнэ

Зарцуулалт:

  • 1.4 – 1.8 кг/м² (1 мм зузаантай бүрхүүлд)
  • 2 үе давхарлах шаардлагатай
payments Үнийн мэдээлэл
Төрөл Үнэ Үлдэгдэл
20кг 251,000₮ -
image Зургууд
Ус тусгаарлагч будаг /FLEXI-BLE WATER/
info Бүтээгдэхүүний мэдээлэл
Үндсэн үнэ
251,000₮
Ангилал
Бүтээгдэхүүн
НӨАТ
10%

МЭДЭЭЛЛЭЭС БҮҮ ХОЦРООРОЙ

Танд шинэ мэдээ мэдээллийг цаг алдалгүй илгээх боломжтой