Нүүр / Үйлчилгээ / Төмөр бетон хийцийн хүчитгэлийн үйлчилгээ
Үйлчилгээ / Хүчитгэл

Төмөр бетон хийцийн хүчитгэлийн үйлчилгээ

star 0.0 (Сэтгэгдэл: 0)
shopping_bag Захиалга: 0

        Манай компани барилга байгууламжийн ашиглалтын явцад үүссэн ан цав, даацын бууралт, эвдрэл гэмтлийг засварлах зорилгоор төмөр бетон хийцийн хүчитгэлийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлж байна. Төмөр бетон хийцийг хүчитгэх нь барилгын аюулгүй байдал, даацын чадварыг хадгалах, цаашдын эвдрэлээс урьдчилан сэргийлэх чухал арга хэмжээ юм.

        Бид суурь, багана, дам нуруу, хана, шал зэрэг бүх төрлийн бетон хийцийг орчин үеийн технологи, стандартын дагуу хүчитгэн, барилгын бат бөх чанар, ашиглалтын хугацааг нэмэгдүүлнэ.

Хэрэгцээ шаардлага:

  • Даацын чадвар буурах (хуучрал, ачаалал нэмэгдэх)
  • Ан цав, цуурал үүсэх
  • Арматур зэврэх, бетон суларч бутрах
  • Барилгын зориулалт өөрчлөгдөж ачаалал нэмэгдэх
  • Газар хөдлөлт, доргилтын нөлөөлөл

Хүчитгэлийн төрөл болон шийдлүүд:

  1. Арматур нэмэх хүчитгэл: Нэмэлт арматур суурилуулж бетон хийцийн даацын чадварыг нэмэгдүүлнэ.
  1. Карбон файбер хүчитгэл: Хөнгөн, өндөр бат бөх материал ашиглан багана, дам нурууг хүчитгэнэ.
  1. Ган хавтангаар хүчитгэх: Бетон хийц дээр ган хавтан бэхэлж ачаалал даах чадварыг нэмэгдүүлнэ.
  1. Бетон нөхөн сэргээх : Гэмтсэн хэсгийг засварлаж, нэмэлт бетон давхарга үүсгэн хүчитгэнэ.

Бидний давуу тал

  • Мэргэжлийн инженер, туршлагатай баг
  • Стандарт, норм дүрмийн дагуу гүйцэтгэл
  • Чанартай материал, баталгаатай ажил
  • Объектын онцлогт тохирсон шийдэл

Ашиглах материулууд:

  • Карбон файбер
  • Карбон хөрсжүүлэг
  • Хүчитгэлийн давирхай

 Үнэ нь дараах хүчин зүйлээс хамаарч өөрчлөгдөнө:

  • Объектын байршил
  • Эвдрэл гэмтлийн хэмжээ
  • Ашиглах материал
  • Ажлын нарийвчлал, хүндрэл
payments Үнийн мэдээлэл
Төрөл Үнэ
Ан цав засвар, нөхөөс (м²) 80,000₮
Бетон хүчитгэл (ерөнхий)  (м²) 180,000₮
Карбон файбер хүчитгэл (м²) 350,000₮
Ган хавтан хүчитгэл (м²) 400,000₮
Багана, дам нуруу (м²) 600,000₮
image Зургууд
Төмөр бетон хийцийн хүчитгэлийн үйлчилгээ
info Үйлчилгээний мэдээлэл
Ангилал
Үйлчилгээ
НӨАТ
10%

МЭДЭЭЛЛЭЭС БҮҮ ХОЦРООРОЙ

Танд шинэ мэдээ мэдээллийг цаг алдалгүй илгээх боломжтой