Нүүр / Бүтээгдэхүүн / Ус тусгаарлах хатуу чигжээс /BWC/
Бүтээгдэхүүн / Хөрс

Ус тусгаарлах хатуу чигжээс /BWC/

star 0.0 (Сэтгэгдэл: 0)
shopping_bag Захиалга: 0

BWC УС ТУСГААРЛАГЧ ХАТУУ ЧИГЖЭЭС:

        BWC нь цементтэй төстэй бүтэцтэй боловч цементээс 3–4 дахин илүү бат бөх чанартай материал юм. Механик ачаалал, доргилт, даралтыг сайн даах чадвартай тул үйлдвэрлэл, агуулах зэрэг өндөр ачаалалтай орчинд тохиромжтой.

        Мөн хатуурсны дараа агшилт бага үүсгэдэг учраас хагарах, цуурах эрсдэл бараг байхгүй. Гадаргуу нь нягт бүтэцтэй тул ус, чийгийг шингээхгүй, шүүрэлтээс найдвартай хамгаална. Иймээс удаан хугацаанд чанараа алдалгүй, тогтвортой ашиглах боломжийг бүрдүүлдэг.

Үндсэн мэдээлэл:

  • Өнгө: Саарал
  • Хэмжээ: 20 кг, 25 кг

Зориулалт:

  • Зоорь, лифтний хонгил, дотор хана, хөрс, усан сан болон бусад барилгын төслүүдэд чийг, усны нэвчилтээс хамгаалах
  • Мөн мембран наахаас өмнө чигжээс болгон ашиглах боломжтой

Давуу тал:

  • Цементээс 3–4 дахин бат бөх
  • Хагарах, цуурахгүй, өндөр даацтай
  • Чийг, усны хамгаалалт өндөр
  • Барилгын олон төрлийн хэрэглээнд тохиромжтой

Ашиглах гадаргуу:

  • Бетонон болон чулуун гадаргуу дээр илүү тохиромжтой

Ашиглах заавар:

  1. Нунтаг бүтээгдэхүүнийг 1:0.25 – 1:0.28 жингийн харьцаагаар устай холих
  2. Бөөгнөрөлгүй болтол хутгаж, 3–5 минут амраах
  3. Хэрэглэхийн өмнө дахин сайтар хутгах
  4. Цэвэрлэсэн гадаргуу дээр 1 мм – 2 мм зузаантай түрхэх
  5. Эхний давхарга хатсаны дараа хоёр дахь давхаргыг перпендикуляр чиглэлд түрхэх
  6. Давхаргын чанарыг хадгалахын тулд 1–2 хоногийн турш өдөрт 2–3 удаа ус шүрших

Хатах хугацаа:

  • Гадаргуу хатах: 8 цаг (23°C-д)
  • Бүрэн хатах: 24 цаг (23°C-д)

Анхаарах зүйлс:

  • Ашиглах орчны температурыг (5ºС)-аас дээш байлгах
  • Хэт их ус нэмэхээс зайлсхийх
  • Бэлтгэсэн зуурмагийг 30 минутын дотор ашиглах
  • Бороо, усанд норохоос хамгаалах

Зарцуулалт:

  • Хэмжээ: 1 м² талбайд 3 кг - 5 кг хэрэглэнэ.
  • Зузаан: 3.0 мм зузаантай түрхэж хэрэглэнэ
payments Үнийн мэдээлэл
Төрөл Үнэ Үлдэгдэл
20 кг 276,400₮ -
25 кг 345,500₮ -
image Зургууд
Ус тусгаарлах хатуу чигжээс /BWC/
info Бүтээгдэхүүний мэдээлэл
Үндсэн үнэ
276,400₮
Ангилал
Бүтээгдэхүүн
НӨАТ
10%

МЭДЭЭЛЛЭЭС БҮҮ ХОЦРООРОЙ

Танд шинэ мэдээ мэдээллийг цаг алдалгүй илгээх боломжтой