Нүүр / Материал / Ус тусгаарлагч хуйлмал /SS MEMBRANE/
Материал / Хөрс

Ус тусгаарлагч хуйлмал /SS MEMBRANE/

star 0.0 (Сэтгэгдэл: 0)
shopping_bag Захиалга: 0

SS MEMBRANE – ӨӨРӨӨСӨӨ НААЛДДАГ, УС ТУСГААРЛАГЧ ХУЙЛМАЛ:

        SS Мембран бол өөрөөсөө наалддаг, уян хатан ус тусгаарлах бүрхүүл бөгөөд уснаас хамгаалах шаардлагатай бүхий л гадаргуу дээр ашиглах боломжтой. Барилгын дээвэр, ус тусгаарлалт, суурь, ариун цэврийн өрөө, ус хадгалах сав, хиймэл нуур, бассейн, саун, босоо болон хэвтээ гадаргуун дээр хялбархан хэрэглэх боломжтой.

Үндсэн мэдээлэл:

  • Өнгө: Хар
  • Хэмжээ: 1 м × 20 м

Зориулалт:

  • Барилгын суурь
  • Ус хадгалах сав
  • Гадна байгууламжийн суурь

Давуу тал:

  • Арчилгааны хугацаа шаардагдахгүй
  • Дэгдэмхий органик нэгдэл агуулаагүй, үнэргүй
  • Өндөр суналттай, төрөл бүрийн гадаргуу дээр тохиромжтой
  • Төсөв болон хугацаа хэмнэх оновчтой шийдэл
  • Суурь, босоо болон хэвтээ гадаргууг уснаас бүрэн тусгаарлана
  • 70 метр хүртэлх гидростатик даралт тэсвэрлэнэ
  • Маш сайн суналттай, материалын төрөл харгалзахгүйгээр ашиглах боломжтой

Ашиглах заавар:

  1. Гадаргуу бэлтгэх:
    • Тоос, тос, цементийн үлдэгдэл, хог зэргийг сайтар цэвэрлэнэ
    • Тэгш хэмтэй хурц ирмэггүй байвал зохино
  2. Грунт түрхэх:
    • BWC, ARF-160 эсвэл B18-2000 шингэн мембран хэрэглэж болно
    • Гадаргуу бүрэн хатсаны дараа мембраныг тавина
  3. Тавих:
    • SS Membrane-г хуулж наана
    • Хэт их агаар үлдээхгүйгээр жигд даралттай нааж гулсуулна

Анхаарах зүйлс:

  • Ашиглах орчны температур (5ºC) ба түүнээс дээш байх
  • Хадгалахдаа хэт халуун, хүйтэн орчноос хамгаалах
  • Гадаргууг үргэлж цэвэрхэн, хуурай байлгах
  • Босоо чиглэлд хадгалах
  • Нэмэлтээр шингэн мембран (B18-2000) болон грунт (BWC, ARF-160)-тэй хамт хэрэглэх

Зарцуулалт:

  • 1 хуйлмал: 20 м² талбайд ашиглана
payments Үнийн мэдээлэл
Төрөл Үнэ Үлдэгдэл
20 метр
770,000₮
Дэд дүн: 700,000₮ + НӨАТ (10%): 70,000₮
0
image Зургууд
Ус тусгаарлагч хуйлмал /SS MEMBRANE/
inventory_2 Бүтээгдэхүүний мэдээлэл
Нийт дүн
770,000
Дэд дүн: 700,000₮
НӨАТ (10%): + 70,000₮
category
Ангилал Материал
receipt_long
НӨАТ 10%

МЭДЭЭЛЛЭЭС БҮҮ ХОЦРООРОЙ

Танд шинэ мэдээ мэдээллийг цаг алдалгүй илгээх боломжтой